Орчин vед вэб сайтгvй байгууллага аж ахуйн нэгж гэж бараг vгvй болж. Төрийн болон төрийн бус байгууллага мөн бизнес эрхлэгч байгууллагууд вэб сайтын үнэ цэнийг мэдэрч өөрийн эрхэлж буй үйл ажиллагаагаа олонд таниулахын тулд зайлшгүй энэ зүйлийг хийлгэдэг болсон байна. “Амжилтын эзэд” ярилцлага энэ удаад “Том Амжилт” ХХК-ын гүйцэтгэх захирал Н.Мөнх-эрдэнийг урьж оролцууллаа. Хэдийгээр нас залуу боловч энэ залуу Монголд үйл ажиллагаагаа явуулж 2000 нь байгууллагыг вэб сайттай болгож өгсөн байна.

“Том Амжилт” ХХК вэб сайтын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж эхлээд хэдэн жил болж байна вэ?

“Том-Амжилт” ХХК нь 2007 онд amjilt.com нэртэйгээр өөрийн сайтыг үүсгэн байгуулж
2010 онд “Том-Амжилт” ХХК болгон өргөжиж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Манай компани 2010 оноос эхлэн видео реклам хийх үйлчилгээ, вэб сайт хийх үйлчилгээ, вэб хостинг болон домайн нэр олгох, интернет маркетинг, онлайн худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнн. Вэб сайт хийх үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлээд зургаан жилийн нүүрийг үзэж байна. Энэ төрлөөр үйлчилгээ эрхлэгч компаниудаас “Том Амжилт” ХХК анхдагч нь юм.

2010 онд вэб сайтын эрэлт хэрэгцээ Монголд үүссэн байсан уу эсвэл цэвэр сонирхлын үүднээс энэ бизнесийг эхлүүлсэн үү?

Тухайн үед вэб сайтын эрэлт хэрэгцээ үүссэн байсан. Гэхдээ манайх цэвэр сонирхлын үүднээс энэ зах зээл руу орсон байгаа. Учир нь бид тухайн үед нэг байгууллагын вэб сайтыг тавин мянган төгрөгөөр хийж өгдөг байсан. Мэргэжил маань энэ чиглэлийнх учраас вэб сайтыг Монголд хөгжүүлэхийг зорьж эхлүүлсэн хэрэг л дээ. Өнөөдрийн байдлаар манай компани нийт хоёр мянган байгууллагын вэб сайтыг хийсэн байна.

Анх тавин мянган төгрөгөөр нэг вэб сайт хийдэг байж. Одоо нэг вэб сайтыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?

Өнөөдрийг 2010 онтой харицуулахын аргагүй л дээ. Одоогийн ханш бол хийцээсээ шалтгаалаад 200 мянгаас 5 сая хүртэлх үнээр хийж байгаа. Магадгүй өндөр үнэтэй мэт сонсогдож байвч өнөөг хүртэл манай байгууллага хямд үнийн бодлогоо барьж ажилласаар байгаа. Вэб сайт нь хийцээсээ хамаарч үнэ нь өөрчлөгдөж байдаг. Хүмүүс илүү гоёмсог дизайнтай доторх загвар нь илүү загварлаг зүйлийг хүсдэг болж. Тиймээс энэ хүслээ дагаад зах зээлийн хуулиараа үнэ нь өсч байгаа юм. Их ажиллагаатай байх тусмаа үнэтэй болж хүмүүсийн анхаарлыг татна гэсэн үг. Байгууллагын сайт болох tomamjilt.com руу ороод харвал хэрэглэгчдэдээ зориулсан ойлгомжтой найман ширхэг багцыг гаргасан байгаа. Энэхүү багцад бүх зүйл нь багтсан байдаг.

Вэб сайт хийцээсээ хамаараад үнэ нь өөр байдаг юм байна. Нэг сайт хийхэд хэдий хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?

Хоёр зуун мянган төгрөгийн вэб сайт хийлгэхэд өдөрт нь хийгээд өгдөг. Харин таван саяын вэб сайтыг бол ажлын арван тав хоногт нь гаргаж өгнө.

Вэб сайтын зах зээлийн анхдагч байгууллага өнөөдрийн байдлаар хэр их өрсөлдөгчтэй болсон бэ?

Эрэлт хэрэгцээнээсээ шалтгаалаад өрсөлдөгч маш олноор бий болсон. Нэг талаар би энэ байгууллагуудыг өрсөлдөгч гэж хэлмээргүй байна. “Том Амжилт” ХХК дэргэдээ Амжилт Академи  гээд дөрвөн төрлөөр элсэлт авдаг сургалт явуулдаг. Энэ сургалтад вэб дизайны анги гэж байдаг юм. Өнөөдрийн байдлаар манай сургалтыг төгссөн нилээд олон залуучууд нийлээд вэб сайтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компани байгуулаад ажиллаж байна. Эдгээр залуусаа харахаар өрсөлдөгч гэхээсээ илүү вэбын зах зээлийг хөгжүүлэх зорилго маань биелээд явж байгаа юм шиг санагддаг.1201603041457060586

Цөөхөн хүн амтай манайх шиг улсад вэб сайтын зах зээл эрэлтын хувьд хязгаарлагдмал бишүү?

Үгүй. Харин ч энэ зах зээл өдөр ирэх тусам эрэлт ихтэй байна. Учир нь үйл ажиллагаа эрхлэгч бүхий л байгууллагууд вэб сайттай болохыг эрмэлздэг болж, хэрэглэгчид мөн адил тухайн байгууллагын талаарх мэдээ мэдээллийг сайтаар нь дамжуулж авахыг илүүд үздэг болсон цаг шүү дээ. Тухайлбал: Чи өнөөдөр нэг компани байгуулаад тамга, тэмдэгээ авлаа гэхэд. Байгууллага болон үзүүлж буй үйлчилгээгээ бусдад хэрхэн хүргэх вэ? Чиний өмнөөс бусдад байгууллагын чинь тухай мэдээллийг өгөх зүйл нь вэб сайт юм. Вэб сайтаа хийлгээд онлайн орчинд байрлуулсны дараа чиний эрхэлж буй үйл ажиллагааны талаар интернетээс хайж буй хүнд Google-ын илэрцээр байгууллагын чинь тухай мэдээлэл гараад ирэх юм.

Вэб сайт хийлгэсэн тохиолдолд цэвэр тухайн байгууллагын өмч болох уу?

Вэб хостинг болон домайн нэр хоёроо авсан тохиолдолд эдгээр нь тухайн газрын өмч болно. Ялангуяа домайн нэр цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэд ордог. Анх 40 доллароор авч байсан домайн нэр өнөөдөр 400 доллар хүрч байх жишээтэй.

Вэб сайт хийлгэхэд харицангүй хямдхан байдаг юм байна гэж ойлголоо. Худалдаа эрхлэгчид лангуун дээр сууж түрээс төлж байснаас вэб сайт хийлгээд онлайнаар бараагаа зарвал ашигтай юм. Онлайн дэлгүүрийн вэб сайт хийлгэх ажил хэр их орж ирдэг вэ?

Монголд онлайн шоп одоо жинхэнэ утгаараа хөгжиж байна. Гадны томоохон компаны албан ёсны дистербьютер байгууллагуудын вэб сайтыг маш амжилттай хийж дуусгаж байсан. Мөн хувиараа бараа зардаг хүмүүс бидэнд хандаж онлайн шопын вэб сайт хийлгэх хандлага жил бүр өсч байна. Цаашдаа онлайн шопын зах зээл улам өргөжих байх хэмээн харагдаж байна. Миний бодлоор гэрээрээ гар урлал хийдэг авьяаслаг ээжүүд пэйжүүдээр бараагаа сурталчилж байснаас хэд хэдээрээ нийлээд вэб сайт хийлгээд тэндээ бараагаа байршуулж олонд хүргэвэл арай илүү үр дүнтэй байх юм шиг санагддаг.

Танайх захиалгаа дуусгаад хүлээлгэж өгсөны дараа тухайн байгууллагт үйлчилгээ үзүүлдэг үү?

Манайх эхний нэг жил бүх үйлчилгээг нь өөрсдөө хариуцаж домайн нэр, вэб хостинг нь сунгаж өгдөг. Тухайн байгууллагт сайтыг нь хүлээлгэж өгөх дөө хэрхэн ажиллуулах талаар зааж зөвлөдөг. Мөн видео хичээлийг давхар өгдөг байгаа. Учир нь хүмүүс сайт руугаа шинэ мэдээлэл оруулахгүй удсан тохиолдолд зарим зүйлсээ мартах тохиолдол гардаг юм. Тэр үедээ видео хичээлээ үзээд мэдлэгээ сэргээх боломжтой.

О.АЧИЙМАА