Бидний тухай

Бид хэн бэ?

Мэдээлэл технологийн тэргүүлэгч Монголдоо хамгийн олон вэб сайт бүтээсэн компани.
2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан.

Танилцуулга

2007 онд amjilt.com нэртэйгээр өөрийн сайтыг үүсгэн байгуулж
2010 онд “Том-Амжилт” ХХК болон өргөжиж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн.
Бид видео реклам хийх үйлчилгээ, вэб сайт хийх үйлчилгээ, вэб хостинг болон домайн нэр олгох, интернэт маркетинг, онлайн худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж Монголын хамгийн олон вэб сайт хийсэн компани болсон.

image

Эрхэм зорилго

Орчин үеийн гоёмсог шийдэл бүхий загвар дизайнтай вэб сайтыг харилцагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж шинэ шилдэг технологитой үргэлж хөл нийлүүлэн алхана.
Бид бүх харилцагч нартаа видео гарын авлага бэлдэж вэб сайтаа төвөггүй ашиглах боломжийг олгохоос гадна вэбтэй холбоотой тулгарсан асуудлуудыг маш хурдан шуурхай шийдвэрлэхийг зорилгоо болгон ажилладаг.

image

Түүхэн замнал

2007/12/19 - www.amjilt.com үүсгэн байгуулагдав.
2010/10/29 - Том-Амжилт ХХК үүсгэн байгуулагдав.
2012/12/09 - Амжилт Мэдээлэл Технологийн Академи байгуулагдав.
2013/12/19 - Амжилт Студи байгуулагдав.
2015/11/15 - Амжилт.ком сайт Онлайн контент Худалдааны платформ болов.
2016/01/10 - Том-Амжилт ХХК Сүүлийн үеийн загвар шийдэл бүхий вэб сайтуудыг бүтээх болсон.

image

Бид юу хийдэг вэ?

Бид хэрэглэгч таны хүсэлд нийцсэн гадаад болон дотоодын энгийн үйлдэлт сайтаас эхлэн олон үйлдэл, шийдэл бүхий онлайн худалдааны, портал, байгууллагын танилцуулга сайт болон мобайл төхөөрөмжид зориулсан аппликеишны үйлчилгээг гүйцэтгэж байна.
Мөн бид хэрэглэгчидтэйгээ үргэлж эргэх холбоотой ажиллаж, шинэ гарсан нэвтрүүлэлт болон түүний дараах шинэчлэл, судалгаа, төлөвлөлт, хөгжүүлэлт, тест гэхчилэн цогц үйлчилгээг цаг ямагт санал болгон ажиллаж байна.

Харилцагч байгууллага

Байгуулагдсан цагаас хойш хамтран ажиллаж буй бүх харилцагчдынхаа итгэлээр хөглөгдөн, зогсолтгүй хөгжин өргөжиж байгаадаа бид баяртай байдаг.

logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo
logo